Thursday, January 23, 2014

Адам Смитийн өртгийн онол



Өртгийг тодорхойлохын тулд А.Смит өртөг юунаас бий болдог, өртгийг юугаар хэмжих гэсэн асуудлуудад хариулсан. Түүний тодорхойлсноор өртөг нь хүн түүнийг олж авахад гаргасан хүчин чармайлт юм. Өөрөөр хэлбэл, өртгийн хэмжүүр нь хөдөлмөр болно. Харин өртөг юунаас бий болохыг гаргахдаа хоёр төрлийн хөдөлмөрийг авч үзсэн нь: бодит болон боломжит хөдөлмөр. Бодит хөдөлмөр бол бүтээгдэхүүнийг бий болгоход гардан оролцсон хөдөлмөрийн хэмжээ. Боломжит хөдөлмөр нь түүнийг олж авахад хэн нэгний гаргахад бэлэн байгаа хөдөлмөрийг буюу үнэлэмжийг нь ойлгодог. Смитийн үзснээр бүтээгдэхүүний өртөг боломжит хөдөлмөрөөр хэмжигдэнэ. Энэхүү онолоор  хоёр төрлийн хөдөлмөрийн зөрүүгээр үйлдвэрлэгчийн ашиг юм /Э.Скрепанти, С.Замани, II хэв. Х.88-89/

Хэдийгээр энэ онол нь бүтээгдэхүүний өртгийн хэмжүүрийг тодорхойлж өгсөн ч түүний зах зээл дээрх үнэ хэрхэн тогтох талаар тайлбарладаггүй. А.Смит боломжит хөдөлмөрийг өртгийн хэмжүүрээр тодорхойлсон. Тэрээр, “Ертөнцийн бүх баялаг алт мөнгөөр биш, мөн чанартаа хөдөлмөрөөр солилцогддог. Тэрхүү баялгийг олж авах, өөр зүйлээр солих өртөг нь түүнийг худалдаж авахад бэлэн хөдөлмөрийн хэмжээтэй тэнцүүгээр тодорхойлогдоно”[1]. Гэвч бүтээгдэхүүний солилцооны өртөг болох үнэ нь боломжит хөдөлмөр биш зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтдог /Такаши Нэгиши, Х.74/

Адам Смит боломжит хөдөлмөрийн онолоороо өртгийг зөвхөн үйлдвэрлэлд оролцох хөдөлмөрийг онцолсон. Бодит байдалд түрээс, ашиг, цалин гэсэн гурван зардлаас солилцооны өртөг, суурь үнэ тодорхойлогддог. Өртгийг боломжит хөдөлмөртэй холбож тайлбарласан учраас бусад хүчин зүйлсийн орлогыг энэ онол тайлбарлаагүй юм. Хэдий тийм боловч, өртгийг хувь хүний зарцуулахад бэлэн байгаа хөдөлмөрөөр илэрхийлж, үнэлэмжийг чухалчилсан. Смит хөдөлмөрийг ийн онцолсон нь магадгүй арилжаа наймаа хөгжсөн орчинд амьдарч байсантай холбоотой.


[1] (Smith [33, p. 48])

No comments:

Post a Comment