Monday, June 16, 2014

YOLONOMICS I: Өдөр бүр жаргалтай байх уу?

I. Юу дуртайгаа хийхээс ханамж авдаг. Өдөр бүр ханамжаа өндөр байлгах хэн бүхний гол зорилго биш үү?

Зөн билгээрээ хариулт өгвөл хэн бүхэн "үгүй" гэж хариулах байх л даа. Гэхдээ яг үйлдэл дээрээ тулахаар "cognitive dissonance" буюу үзэл бодол нь үйл хөдлөлтэй таарахаа больчихдог. 

"Бидний ихэнхи нь ямар ч ирээдүй биднийг хүлээж байгаа, тэр бүхэн өнгөрсөн үетэй. Бид ирээдүйн сайн сайхны төлөө зорьдог ч тэр бүгд өнгөрсөн үедээ суурилдаг гэдгийг тооцдоггүй" /Krogerus, Tschaeppeler, 2008/.

Тэгэхээд эндээс дээрхи асуултад хариу өгч болох нь. Өнөөдрийн ханамж авч байгаа зүйл чинь "ideal би"-г олж авахад зориулагдаж байгаа бол урт хугацааны зорилгодоо хүрч, илүү ухаалаг "YOLO" байдлыг бий болгож байна.

Харин өнөөдрийн үйлдэл чинь "ideal би"-г олж авахад огт зориулагдахгүй бол хэмжээ хязгаартай байх нь дээр болов уу. Зүй тогтлын хувьд зүйрлэвэл хэрэглээ хадгаламжийн хуваарилалттай ижилхэн. Өнөөдөрт хэт их ач холбогдол өгч, хэрэглээгээ өнөөдөртөө л максимумчлаад байвал маргааш юу ч үгүй хоцорно. Харин хадгалаад л байвал ханамжаа авч чадалгүй амьдралын хязгаарлагдмал хугацаа дуусна... Хэхэ, сонин бодол.
"Change your life today. Don't gamble on the future, act now, without delay.
- Simona de Beauvoir

Sunday, June 8, 2014

YOLONOMICS: Хугацаа хоорондын оновчтой сонголт

Анх нэг эгч намайг "насанд хүрсэн эмэгтэй хүн" гэж хэлэхийг сонсоод дотор пал хийгээд л явчихаж билээ. Тэгээд л бодож эхлэнэ. Бодсоор, насанд хүрсэн эмэгтэй хүн болох гэж байгаа учраас улам хариуцлагатай байх ёстой гэдгээ ухамсарлах бүрт миний хийж байгаа сонголт "гажилтгүй бөгөөд тууштай юу?" гэсэн асуултыг өөрөөсөө мөн ч олон удаа асуусан... 

Одоо үед YOLO буюу "you only live once" хэмээх уриа залуу үеийнхний дунд хэллэгийн хувьд дэлгэрээгүй юм аа гэхэд бодол ухаанд нь нэлээд суусан юм шиг. Бараг хувь хүний хүрээлэн буй орчинтойгоо харилцах харилцаа, биеэ авч явах байдлыг энэ урсгал тодорхлойлох болжээ. Хэн нэгэн хачирхалтай, өөрт хэрэгцээтэй, хэрэгцээгүй зүйлс хийж, хэн нэгэн шүүмжилсэн тохиолдолд тэр хүнийг хэлэх үггүй болтол нь "би дуртай зүйлээ л хийж амьдарна" гэсэн хариулт өгнө. Хэлэх үггүй болох нь нэг талаас зөв л дөө. Тэр хүн өөрт хамгийн зохимжтойгоор шийдвэр гаргаж байна гэдэг чинь хувьдаа л болчихож байна гэсэн үг, тийм биш гэж үү? 

ГЭХДЭЭ, би дуртайгаа л хийж байна гээд маргаашаа мартсан юм шиг үйлдэл хийгээд байвал маргааш яаж YOLO буюу тэр өдрийн ханамж өндөр байхаар амьдрах вэ? Бидний мэдэхээр "ихэнхи" зүйл өөрийн гэсэн хязгаартай. Хязгаарлагдмал нөөцтэй. Тэгэхээр эдийн засгийн үндсэн судлагдахуун "Хязгаарлагдмал баялгийн хүрээнд хамгийн үр ашигтай сонголтыг хийх" асуудал тулгарч байна. Тэгвэл YOLO-н урт болон богино хугацааны зохистой хэмжээг хэрхэн тодорхойлох вэ? 
  1. Юу дуртайгаа хийхээс ханамж авдаг. Өдөр бүр ханамжаа өндөр байлгах хэн бүхний гол зорилго биш үү?
  2. Хэрвээ маргаашийн ханамжийг илүү өндөр байлгахын тулд өнөөдрийн ханамжийг золиосолбол яах вэ?
  3. Хугацаа хоорондын сонголтыг хэрхэн хийх вэ? Өөрөөр хэлбэл, өнөөдрийн ханамж болон ирээдүйн өдрүүдийн ханамжийг хэрхэн хуваарилах вэ? /Дэд асуулт: Өнөөдрийн ханамж маргаашийхтай хэрхэн холбогдох вэ? Өнөөдөр ханамжтай байснаар маргааш бас ханамжтай байх уу?/
Энэхүү цуврал нийтлэлд эдгээр асуултанд хариулт өгөх зорилго тавьлаа: