Saturday, March 7, 2015

Simple view of inequality from consumer surplus perspective

While studying for a seminar in International Competitiveness course at TiU, I encountered with this idea on inequality. As far as my knowledge in economics is concerned, I have never learned about inequality from this "new" perspective. In Microeconomics I, all students who studied economics and business should have learned about partial equilibrium in a market. When price and quantity is set in equilibrium, there is producer and consumer surplus. 

Consumer surplus is expressed as the value of demand satisfied at lower price than was expected if equilibrium was not reached. But, notice that the equilibrium price does not allow consumers with lower willingness-to-pay to consume the goods. Thus, people who are not able to pay the price does not benefit from perfect market equilibrium. Of course, since the analysis is pretty general, people with lower willingness to pay might not be the poor, but just the people who does not value the good as much. However, the idea was a very simple aspect of explaining inequality.

People who can not afford the good and they have no surplus at all from this market. The poor will always have low willingness-to-pay, so they will have the least surplus in most of markets. Serious economists might think it is a good humor in its simplicity, but I really like this generalization of microeconomic theory to inequality :) 

/Market of yogurt: As shown above, the equilibrium price will not allow me to have my favorite food if my demand evaluation is P_p while I can have consume more if it is P_r at the equilibrium price P*/ :))

Берлин гурван үеийн түүхийг өгүүлэхүй

Гурван өдөрт үзэж амжихгүй олон түүхэн газар, парк, хөшөө дурсгалуудтай энэ хот хүн амаараа Монгол улсаас хагас саяар илүү. Европын хамгийн хүчирхэг улсын нийслэл, дэлхийн хэмжээний том хотоос гадна дэлхийн түүхийн ул мөр тод үлдсэн газар. 


Berliner Dom
River Spree
Berliner Dom with my candle creature
Хуучны тансаг барилга, социализмын саарал дөрвөлжин сууцууд, орчин үеийн шилэн ордууд хосолсон Фридрихийн гудамж. Гоёмсог хээ угалз бүхий архитектур, Грек стилийн гантиг хөшөөнүүд, сүрлэг том сүм, доомууд, нэгэн хэвийн бүрсгэр гудмууд, дэлхийн хувцас загварын брэнд дэлгүүрүүд эгнэх модерн барилгууд бүгд... энд бий. Үүгээр алхахад нэг зүйл бодогдсон: дэлхийн түүхийн гурван чухал эрин Берлин хотын өнгө төрхөөс харагддаг юм байна гэж. Энэхүү тэмдэглэлдээ энэ гурван үеийг гурван дурсгалт газраар баяжуулан бичлээ.

I. Берлиний Дом

Ромын эзэнт гүрний хүчирхэг омог байсан Герман үндэстнүүд (Germanics) дундад зуунд баруун Европд хүчээ авч, шашин, соёлын өв эндээс л ундарч байв. Ард түмний дунд шашин шүтлэг дэлгэрхийн зэрэгцээ сүмийн эрх мэдэл хүрээгээ тэлж, "нүгэлтэй баячууд"-н өөрийгөө цагаатгах гэсэн мөнгөөр санваартнууд элитийн байр сууринд очоод байлаа. 
Dome from the inside
Parliament of Germany
Bundestag

Харин Германчуудын дундаас Христийн номлолыг эгэл ард түмэн, ядууст хүртээлтэй, хүн бүрт мөнгөөр бус сэтгэлээр үйлчлэх сүм байгуулах санаа гарсан нь Протестант хувьсгалыг эхлүүлсэн байна. Энэ бол бидний Доктор Кингтэй андуурч ойлгодог ширээт лам Мартин Лютер  юм. Тэрээр баячуудын нүглийг ариусгаж оронд нь мөнгө авах христийн номлогчдын үйл ажиллагаанд илт дургүйцэж байв. Энэ дургүйцлээ тэр зөвхөн санваартнуудын ойлгож уншдаг байсан Библийг өөрийн хэлнээ буулгаж баян ядууг үл харгалзан хүн бүрт унших боломжийг нээж өгснөөрөө илэрхийлсэн юм. 
History Museum of Berlin

Гэвч хуучинсаг Католикчуудын эсэргүүцэл үндэстний хагарал бий болгож, газар нутаг, ард түмэн ч хуваагджээ. Хэдийгээр шашны хагарал 30 жилийн дайныг өдөөж Германчууд гурав хуваагдан хүч тарсан боловч тэдний нэг Пруссын эзэнт гүрэн хүчирхэг хэвээр л байсан байна. Берлиний төв дүүрэг Миттед байрлах энэхүү Доом Мартин Лютерийн авчирсан Протестант хувьсгалын түүхийг өгүүлдэг. Зөвхөн нийгмийн түүхийг бус сүрлэг хийцээрээ урлагийн түүхийг ч гайхалтайгаар харуулна. Берлинд очвол ийшээ заавал очоорой. Одоогоор миний зочилсон хамгийн гайхамшигтай Христийн сүм.


II. Берлиний хана


Аж үйлдвэрийн хувьсгал 17-18 зуунд эхэлснээр эдийн засаг нь хөл дээрээ босч, Берлин хот цэцэглэв.  Энэ үеэр эдийн засгаа хүчирхэгжүүлж, хурдацтай хөгжиж байсан шинжлэх ухааны их сургуулиуд, урлаг, нийгмийн ухааны томоохон төв болоод байв. Берлинд үлдсэн дурсгалт газруудаас энэ хот социализмын хүнд хэлбэр Коммунизм, цаашлаад хэрцгийрсэн, Фашизмын цэг "байсныг" харж болно. Хамгийн том жишээ Берлиний хана.

Remains of the wall


19-р зууны сүүлээр Коммунизмын "саарал" сүүдэр тусч, Марксын номлол цуурайтаж эхэлж байв. Гэвч энэ номлол аж үйлдвэрлэлийн завгүй өрнөлд халхлагдаж, хамгийн хүчирхэг эдийн засгийн нэг болсон байлаа. Харамсалтай нь 1923 оноос дэлхий дахиныг шуугиулсан Их Хямрал Германыг тойрж бус дайрж өнгөрсөн нь улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналтад хүргэж, хэдхэн жилийн дараа энэхүү аж үйлдвэржсэн улсад Нацист дэглэм тогтлоо.


Memorial for 136 victims of the Wall

Нацизмын уналтын дараа Герман улс зүүн, баруун 2 хэсэгт хуваагдсан. Зүүн Герман социалист дэглэм авч үлдсэн бол Баруун Герман Америкийн капитализмыг даган хөгжсөн. Баруун Герман эдийн засгийн цэцэглэл, эрх чөлөөний орон болж байснаас Зүүний иргэд тийш нүүж эхэлснээр ]жилийн дотор хүн амых нь дөрөвний нэг нь нүүж эдийн засгийн тогтворгүй байдал үүсээд байлаа. Үүнийг хязгаарлах гэж Берлин хотод зүүн барууныг тусгааралсан ханыг барьсан байна. Хананы туурь дээр Баруун руу дөрвөх гэж оролдоод амиа алдсан 136 хүний хөрөгт хүндэтгэлийн дурсгал босгожээ. 


III. Митте гудамжинд англиар...

Sunset in Mitte
1989 онд Америкийн нөлөөгөөр Берлиний ханыг нураасан нь Капитализмын эхлэл болов. Үйлдвэрлэл төрөлжиж, шинэлэг улс төрийн тогтолцоо найдвар тээн АНУ-н хөрөнгөтний дэглэмийг даган эрчимтэй хөгжлийн замд дахин орсон байна. Харин одоо энэ хот ихээхэн даяаршсан капиталист нийслэл болохыг хөл ихтэй томоо худалдааны гудамж, олон үндэстний бүрэлдэхүүнээс нь илэрхий.


Twilight in Mitte

Баруун, зүүн Берлиний хил байсан Фридрихийн гудмаас зүүн урд зүгт алхвал Спрээ гол урсахыг харна. Голын дагуу цаашилвал Митте дүүрэгт нэгэн арал бий. Олон улсын хэмжээний таван музей энд байрлах ба 1999 онд НҮБ-ын Дэлхийн соёлын өв болгосон байдаг. Миттегийн арлыг Музейн арал хэмээн нэрлэсний учир энэ юм. 




Өөрийн өссөн орчноос гарч, дэлхийн  соёлын өв болсон газруудаар явах нь аялал хийсэндээ биш хүн юу хийж бүтээх чадвартай болохыг харж чаддаг нь хамгийн том сургамж болдог бол уу.


Бүрэнбатын Ануударь
2014.12.28