Thursday, October 2, 2014

Шүлэглэдэг байшин, хөвдөг байшин, үзэсгэлэнт байшин... Leiden

Нидерландын Вант Улсад хэзээ нэгэн цагт хэн нэгэн зочилж, аялах болвол Leiden хэмээх жижигхэн ч гэсэн улсынхаа соёл урлаг, шинжлэх ухааны нээлт, боловсрол, аж үйлдвэрийн бүхий л онцлогийг агуулсан хотод заавал очоорой гэж захих байна. Энэ хот хэд хэдэн зүйлсээрээ онцгой. 

Шүлэглэдэг байшингууд
E.E.Cummings
Гудамжин дахь орон сууцны зориулалттай барилгууд дээр орон бүрийн сонгодог шүлгүүд бичигдсэн байх. Тэнд суралцдаг Голланд оюутан тэр уламжлал хэрхэн эхэлснийг тайлбарласан юм: Нэгэн хачирхалтай бөгөөд урлагт нугасгүй эр байшингийхаа гаднах ханан дээр шүлэг бичсэн байсанд хотын захиргаа нэлээд дурамжхан хандаж, хотын өнгө үзэмжинд халтай гэсэн шалтгаанаар түүнийгээ арилгахыг шаардаж л дээ. Мань эр зөрүүдлэж, тэднийг үл тоосон ба хотын захиргаа дахин шаардлага тавиагүй нэлээд хугацаа өнгөрсний эцэст хөршүүд нь түүнд "атаархаж", өөрсдийхөө байшинг дуртай шүлгээрээ чимэх болсон байна. 
Үзэсгэлэнт Лайден
Ингээд 1992 оноос энэхүү уламжлалыг хот даяар тараах төсөл хэрэгжиж, нийт 101 барилга дээр Голланд, Япон, Индонез, Испани, Голланд, Орос, Герман зэрэг орнуудын сонгодгууд бичигдсээр 2005 онд дуусчээ. Хөгжилтэй нь анх хотын захиргаа энэ үйл ажиллагааг эсэргүүцэж байсан бол одоо энэхүү улсад аялах хүн бүрийн заавал үзэх ёстой зүйлсийн жагсаалтад энэхүү газар ордог. Бас тэр 101 шүлгийг цомирлог болгоод EUR 10 үнээр борлуулна. Энгийн бус зүйлийг магтах бас л нэг жишээ :).
Завитай аялал


Боомт хот
Энэ хотын ялгардаг бас нэг зүйл нь Амстердамын дараагаар орох усан хот болох нь юм. Оршин суугчдынх нь багагүй хувь нь хувийн завьтай бөгөөд амралт чөлөөт цагаа хотоос завиар гарч зугаална. Жуулчдад үйлчилдэг хотын тойрон аялал хийдэг бизнес сайн хөгжсөн байна. Энэ нь ч их сонирхолтой. Цаг хэртэй завиар аялалын хөтөчтэй (онгоцны жолооч) хотоор тойрч аялахад нэг л амгалан бөгөөд үзэсгэлэнтэй. Голын эргээр хүүхдүүд тоглож, жижиг моторт завиар гэр бүлээрээ аялах жаргалтай хүмүүс олон. Голыг гатлах хөвөх завь усыг зүсэх тэр чимээ нэг л сэтгэлд дотно, тайван мэдрэмж төрүүлнэ.
Mini tower where one sees the beautiful city as a whole
Burcht, Leiden


Готик загвартай сүм..
Ихэнхи Голланд хүмүүсийг ажиглахад ямар ч ажил хийж байсан түүнийгээ чин сэтгэлээ шингээгээд хийж байгаа нь мэдрэгддэг. Бидний хөтөч залуухан бөгөөд хотынхоо талаар хөгжилтэй, сонин зүйлсийг ярьж өгөн жолоодоно. Үйлчлүүлэгчдээ уйдаахгүйг их хичээж, мэддэг бүхнээ хуваалцаж, мэдлэгээ өргөтгөх гэж чармайдаг нь ч мэдрэгдэж байсан.

Музей 
Leiden хот боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаанаараа мөн алдартай ажээ. Нидерландын томоохон музейнуудын нэлээд хэд нь энэ хотол байрладаг. Нийт 14 музей байгаагаас 3, 4 улсын хэмжээний музей байдаг. Бид Museum de Boerhaave (Үндэсний Шинжлэх ухаан, Технологийн Музей)-д зочилсон юм. Дуу алдам гоё музей. Эндхийн эрдэмтэд дэлхийн шинжлэх ухаанд ямар их хувь нэмэр оруулсныг үзээд энд сурчбайгаадаа
улам ч урамшиж байлаа. 

Measuring the universe
Museum Boerhaave
Peter's Kerk
Church of Pilgrimage
Asia on the globus
Museum Boerhaave
Музейд явж байхад гэнэт "Герман, Голланд хоёр үндэстэн шинжлэх ухааны ололт, боловсролын өндөр түвшин, хөгжил зэргээрээ эн тэнцэхүйц (мэдээж цар хүрээний хувьд Герман том орон) боловч Голландууд Германууд шиг зарчимч, хатуужилтай бус хэрхэн сайхан, "өнгөлөг" амьдарч болохыг мэддэг юм байна" гэсэн дүгнэлт толгойнд ороод ирсэн.

Үнэхээр эдийн засгийн хөгжил, хүн амын амьдралын түвшин, үйлдвэрлэлийн үр ашгаараа Голланд үнэхээр хүндэтгэл хүлээхүйц орон. Түүн дээр нэмээд тэд жаргалтай байж чаддаг гэсэн дүгнэлтийг сар гаруй энд амьдарсны хувьд хийх байна.

Эйнштейн өвөөгийн Харьцангуйн онолынхоо гаргалгааг хийсэн бал
Museum Boerhaave

Музей ярьж яваад л далийж өгч байна хэхэ. Бидний зочилсон Boerhaave музей нь Голландын нэр хүндэс сэхээтэн, байгалийн шинжлэх ухааны томоохон эрдэмтэн, тус хотын алдарт Лайдены Их Сургуулийн (Leiden University) профессор Herman Boerhaave (1668-1738)-н нэрээр нэрлэгдсэн юм. Boerhaave эрүүл мэндийн шинжлэх ухааныг үндэслэсэн бөгөөд эмчилгээг академик судлагдахуун болгосноороо "Физиологийн загалмайлсан эцэг" гэгдэх ажээ.

10 сарын 3, Цагаан талх, Май загас 
From Burcht
Peter's Kerk, Leiden
Модон доор суух жаал хүү
Дүүгээ санав
16-р зуунаас Нидерланд Испанийн эрхшээлд орж эхэлсэн бөгөөд Leiden хотыг эзлэх гэсэн Испани цэргүүд 16-р зууны дунд үед иржээ. Аян дайнд ядарсан цэргүүд хоол олж идэх гэсэн ч тус хот их ядуу, хоолгүй болж байсан байна. Тиймээс цэргүүд хүчээ гамнахаар шийдэж хотын хүн ардыг өлсөж үхэх хүртэл нь бүслэхээр шийдэж гэнэ.
Хотын төв дэх салхин тээрэм
Дугуй, дугуй, Голландаар дүүрэн

Гэвч хотын иргэд тэвчээр зааж, 3 хүн тутмын 1 нь өөд болсон ч бууж өгөөгүй байна. Ингээд удаан тэвчсний эцэст 1574 оны 10 сарын 2 болон 3-нд Испанийн эсрэг бослогын тэргүүлэгч William (the Prince of Orange)-н цэргүүд Leiden хотыг Испанийн бүслэлтээс чөлөөлсөн юм. 


Рэмбрандтын гэрийн гадаа
Цэргүүд ирэхдээ өлссөн ардуудад цагаан талх, май загас авчирсан нь тэмдэглэлт өдрийн гол зоог болсон гэнэ. Хүмүүсийн сонирхлыг татахаар ийм жижиг сажиг факт, болсон явдал, түүхүүд байх нь жуулчдыг улам ихээр татдагийг завинд аялах замдаа жолоочид янз бүрийн асуулт тавиад чих тавин сонсох гадаад залуучуудаас харж болно.

Газар нутгаараа Монгол улсаас 38 дахин жижигхэн, шинжлэх ухаан, боловсрол, уран зураг, нэгэн үеийн хүчирхэг их гүрэн энэ улсад үзэх зүйл дэндүү олон юм даа. (Хичээлгүй байсан бол одоо Амстердамд зугаалж байх байлаа. Ингэж даварч арай л болохгүй л дээ хэхэ :)


Бүрэнбатын Ануударь