Thursday, January 23, 2014

Маршаллын өргөжилтийн үр өгөөжийн талаарх тайлбар



Альфред Маршалл анх “өргөжилтийн үр өгөөж” гэсэн ойлголтыг тайлбарласан байдаг /Эдийн засгийн ухааны зарчмууд, 1890/. Түүний үзснээр урт хугацааны нийлүүлэлтийн муруй нь тухайн салбарын онцлогоос хамааран заавал эерэг бус, хэвтээ эсвэл сөрөг налалттай байж болно. Тухайлбал, нийлүүлэлтийн муруйн хэлбэрийг үйлдвэрлэлийн зардал тоо хэмжээ нэмэгдэхэд өсөх эсхээс хамаарч тодорхойлбол: өсөх өргөжилтийн үр өгөөжтэй салбарын бүтээгдэхүүний үнэ буурна /эсрэг өгүүлбэрийн хувьд ч биелнэ/

П.Сраффа Маршаллын онолын системийг “салбарын” өргөжилтийн үр өгөөж гэсэн тодотголоор нь шүүмжилсэн. Хэрэв салбар бүхлээрээ өргөжилтийн өсөх /буурах/ үр өгөөжтэй гэвэл энд ашиглагддаг үйлдвэрлэлийн хүчин зүйлс зөвхөн энэ салбарт л эргэлтэнд ордог, зах зээл дэх бусад салбаруудаас огт хамааралгүй ба бүтээгдэхүүнийх нь үнэ бага /өндөр/ болж таарна. Сраффа энэ шалтгаанаар салбарын хувьд өргөжилтийн үр өгөөжийг судлахад маш жижиг, бүх бүтээмжит хүчин зүйлсээ бүрэн ашигладаг салбарт л боломжтой гэж үзсэн байна. Тэрээр Маршаллын тайлбарыг хүлээн зөвшөөрөхийн тулд өргөжилтийн үр өгөөж нь үйлдвэрлэгчийн хувьд гадаад, салбарын хувьд дотоод хүчин зүйл гэсэн нөхцлийг тавих хэрэгтэйг онцолсон юм[1].

Хэрэв Маршаллын тайлбарласнаар өргөжилтийн үр өгөөжийг салбарын түвшинд авч үзэх бол хэсэгчилсэн тэнцвэрийг маш хатуу нөхцлийн доор судлах боломжтой. Учир нь өргөжилтийн үр өгөөж нь тухайн нэг үйлдвэрлэгчийн үйлдвэрлэл эрхлэх чадвар, бүтээмж, шинэ санаачлага, технологи зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна гэж үзлээ. Тухайн аж ахуйн нэгж өргөжилтийн үр өгөөжөөсөө хамааран зах зээлд эзлэх байр сууриа голлон тодорхойлно. Маш өндөр өгөөжтэй үйлдвэрлэгч зах зээлд монополь болох боломжтой. Харин ижил үр өгөөж бүхий салбарт төгс өрсөлдөөнтэй болно. Ж.Робинсон, Э.Чемрерлиний монопольт өрсөлдөөний онолууд гарсан нь энэ санааг илүү бататгасан юм[2].


[1] Screpanti, Zamagni “An Outline of the History of Economic Thought”, 2005
[2] Mark Skauzen, “The Making of Modern Economics”, 2010

No comments:

Post a Comment