Sunday, June 8, 2014

YOLONOMICS: Хугацаа хоорондын оновчтой сонголт

Анх нэг эгч намайг "насанд хүрсэн эмэгтэй хүн" гэж хэлэхийг сонсоод дотор пал хийгээд л явчихаж билээ. Тэгээд л бодож эхлэнэ. Бодсоор, насанд хүрсэн эмэгтэй хүн болох гэж байгаа учраас улам хариуцлагатай байх ёстой гэдгээ ухамсарлах бүрт миний хийж байгаа сонголт "гажилтгүй бөгөөд тууштай юу?" гэсэн асуултыг өөрөөсөө мөн ч олон удаа асуусан... 

Одоо үед YOLO буюу "you only live once" хэмээх уриа залуу үеийнхний дунд хэллэгийн хувьд дэлгэрээгүй юм аа гэхэд бодол ухаанд нь нэлээд суусан юм шиг. Бараг хувь хүний хүрээлэн буй орчинтойгоо харилцах харилцаа, биеэ авч явах байдлыг энэ урсгал тодорхлойлох болжээ. Хэн нэгэн хачирхалтай, өөрт хэрэгцээтэй, хэрэгцээгүй зүйлс хийж, хэн нэгэн шүүмжилсэн тохиолдолд тэр хүнийг хэлэх үггүй болтол нь "би дуртай зүйлээ л хийж амьдарна" гэсэн хариулт өгнө. Хэлэх үггүй болох нь нэг талаас зөв л дөө. Тэр хүн өөрт хамгийн зохимжтойгоор шийдвэр гаргаж байна гэдэг чинь хувьдаа л болчихож байна гэсэн үг, тийм биш гэж үү? 

ГЭХДЭЭ, би дуртайгаа л хийж байна гээд маргаашаа мартсан юм шиг үйлдэл хийгээд байвал маргааш яаж YOLO буюу тэр өдрийн ханамж өндөр байхаар амьдрах вэ? Бидний мэдэхээр "ихэнхи" зүйл өөрийн гэсэн хязгаартай. Хязгаарлагдмал нөөцтэй. Тэгэхээр эдийн засгийн үндсэн судлагдахуун "Хязгаарлагдмал баялгийн хүрээнд хамгийн үр ашигтай сонголтыг хийх" асуудал тулгарч байна. Тэгвэл YOLO-н урт болон богино хугацааны зохистой хэмжээг хэрхэн тодорхойлох вэ? 
  1. Юу дуртайгаа хийхээс ханамж авдаг. Өдөр бүр ханамжаа өндөр байлгах хэн бүхний гол зорилго биш үү?
  2. Хэрвээ маргаашийн ханамжийг илүү өндөр байлгахын тулд өнөөдрийн ханамжийг золиосолбол яах вэ?
  3. Хугацаа хоорондын сонголтыг хэрхэн хийх вэ? Өөрөөр хэлбэл, өнөөдрийн ханамж болон ирээдүйн өдрүүдийн ханамжийг хэрхэн хуваарилах вэ? /Дэд асуулт: Өнөөдрийн ханамж маргаашийхтай хэрхэн холбогдох вэ? Өнөөдөр ханамжтай байснаар маргааш бас ханамжтай байх уу?/
Энэхүү цуврал нийтлэлд эдгээр асуултанд хариулт өгөх зорилго тавьлаа:

No comments:

Post a Comment