Showing posts with label Translation. Show all posts
Showing posts with label Translation. Show all posts

Monday, August 3, 2015

Is there quality in the quantity? Observation of Mongolian economy in 2012 | Тоо болон чанарын тухай: Монголын эдийн засаг 2012 оны ажиглалт

Though the main message sounded like a cliche at the time, now it seems that the pessimistic prediction is coming truer and truer...

Published in UB Post: 2012.4.30 (Mongolian translation follows)

These days, it is said that Mongolia is the fastest growing economy with a GDP growth of 17.3%. And by, 2013 it is expecting even more real GDP growth of 20,8%. But while the numbers are rising, is there betterment in the livelihood of the people? Is there sustainable development in the future? Economists and experts are afraid if that’s not true. There are sour experiences of Nigeria, Sierra Leon and Equatoreal Guinea.  

As for Holland, in 1959 due to its gas discovery, the country was expecting more and more economy growth. But in 5 years, the GDP started reducing. The main reason there was the appreciation of the Dutch guilder which made the exporting goods more expensive abroad, which was a good amount of GNP. Thus, this one scheme of resource curse was named after Holland as the ‘Dutch disease’ though the modern Netherland is one of richest and highest Human Development Indexed country. 

In Mongolia, statistics show that export does not exceed the import causing trade deficits. The trading goods of the country is not much, meaning that we don’t really have to be concerned about export decline despite the fact that there is none (from 2008 the export’s been steadily rising as well as the import). But what we, the people, the parliament and the government have to ponder is the efficient spending of the windfall of mining. But nowadays, instead of proper spending, the government is ‘throwing money from helicopters’.   

The consequence? Almost no real improvement with /nominally/ higher wage, stipend and pension, whilst the inflation rate absorbs the real amount of goods they can buy. In the end, there are excessive and wasteful amount of government spending, higher inflation and still-not-rich households. 

The National Statistical Organization just released the average price of consumer goods by the 18th of April. The average beef price of the markets is 7000MNT and in some bigger supermarkets in downtown, it’s more than 10000MNT. The minimum wage is 140400MNT, which means by the 1 month of salary, the citizen buy only 17kg of beef. But thankfully, other consumer goods average price has lowered. 

As the country’s income goes up, the government spending rose shockingly 56%, last year. The wages, pension and transactions constitute large amount of the budget. Unfortunately, while the people get richer, the price goes up and lowers the real income. The CPI inflation became 11,1%. Appreciative thing is that the Bank of Mongolia (BOM) announced that in the near future inflation will hold on to 8-9%, in one-digit number.  

Despite the excessive amount of budget spending, the BOM still warns the government about the increasing inflation. They have increased their policy rate by 0.5 which is a good measure against inflation. Maybe, due to the actions taken from the BOM, the average price is falling gradually. The Asian Development Bank (ADB) expressed their appreciation to the BOM. Moreover they recommend for the authorities to focus on environmental and educational sectors in order to reach long-term development.  

Mongolia is experiencing a window opportunity /percent of the labor age people highest period/ these years with large amount of labor force. If good used it can be a great opportunity for development. But the unemployment was still over 60 thousand in as the statistic of 2011 shows. We have the opportunity.  

No matter how much amount of natural resource is endowed in a country, it has its limits. Large amount of spending with no real outcome /except ‘temporary’ rich people/, will have severe consequences when the resource runs out. The consequences are: poverty, hunger, indebtedness and lagging sectors. As an economics student myself, I am against giving away cash to every citizen instead of investing in the industrial sectors, rural areas, diversifying the agriculture.  

Anuudari Burenbat 
Student at the School of Economic Studies-NUM 
*****

UB post: 2012 оны 4-р сарын 30 
  
Сүүлийн жилүүдэд Монгол орны эдийн засаг өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байгаа гэж сонсоогүй хүн үгүй биз ээ. 2011 онд 17.3 хувь өссөн  гэх нь их гүрнүүдийн эдийн засгийн уналтын үед анхаарал татахуйц үйл явдал болсон билээ. 2012 оны өсөлтийг урьдчилан тооцсон нь 11.6 хувьтай байна. Энэ үзүүлэлт ч гэсэн дэлхийн эдийн засагт хамгийн өндөр өсөлт болж бичигдсэн байна. 

Гэвч ийн тоон үзүүлэлт өсч байхад чанарын өсөлт байгаа эсэх нь чухал билээ. Хүн амын амьжиргаанд ахиц гарсан уу? Тогтвортой хөгжлийг хангаж байна уу? Эсвэл түр зуурын тансаглал уу? Энэхүү асуудлууд мэргэжилтнүүдийн санааг зовоосоор л байна. Нигер, Сиерра Леон, Экваторын Гвиней зэрэг орнуудын гашуун туршлагыг бид санах хэрэгтэй. 

Баялгаас хараат эдгээр эдийн засгийн байдлыг ерөнхийд нь “Голланд өвчин” гэсэн нэрээр бид мэднэ. Түүхийг нь сөхвөл, 1959 онд Голланд улсад байгалийн хийн асар их нөөц олдож, аль хэдийн хүчээ авсан эдийн засгаа илүү ихээр өснө гэсэн хүлээлттэй байлаа. Гэвч 5 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүн буурч эхэлсэн юм. Гол шалтгаан нь Голландын мөнгөн тэмдэгт гилдерийн эрэлт нэмэгдэж, ханш өссөнөөс экспортын салбар нь уналтанд орсон байв. 

Хэдийгээр Голланд улсын нэр энэхүү баялгийн хараалын томъёолол болсон ч орчин үеийн Нидерланд улс өндөр хөгжилтэй, хамгийн өндөр Хүний Хөгжлийн Индекстэй орон болжээ. Эдийн засгийн таатай нөхцөл, тогтвортой хөгжилд чиглэсэн зөв бодлогын хүчээр энэ аюулаа тойрон гарч чадсан байна.  

Манай улсын хувьд гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гардаг. Экспотрын бүтээгдэхүүн ханшийн чангарлаас хамаарч буурах хандлага ажиглагдаагүй ч энэ нь гол асуудал биш юм. Гадаадад экспортлох бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, уул уурхайд түшиглэсэн байдаг. Мөн Хятад улс руу нийт экспортын 80 гаруй хувь очдог нь томоохон эрсдэл болж байна.  

Бидэнд шийдэх олон асуудал бий. 2010-2011 оны хавтгайрсан халамжийн бодлого үнийг өсгөж, улирлын нөлөөгөөр үнэ нь хэлбэлзэж байдаг мах, махан бүтээгдэхүүний үнэ байдгаасаа бараг  2 дахин өсч байсан нь саяхан. Үр дүнд нь нэрлэсэн хэмжээгээр өсч, бодит худалдан авах чадвар нь буурсан цалин, стипенд, тэтгэвэр л үлдэж, Монгол 3 хүн тутмын нэг нь ядуу амьдарсаар л. 

2010 онд улсын орлого нэмэгдхэд засгийн газрын зардал 56 хувиар өсч байсныг санахад хэт үрэлгэн байжээ. Зөвхөн нийгмийн халамж ихээхэн хэмжээг нь эзэлсэн байна. Хүний хөгжлийн сангаас зарцуулагдсан нийт хөрөнгөөр хэдэн үйлдвэр барих байв?  

Оюутан миний бие 2012 оноос Засгийн газрын халамжийн бодлого тодорхой нийгмийн бүлэгт чиглэсэн нь зөв бөгөөд эрэлтээс үүдэлтэй инфляцийг өсгөхгүй болов уу гэж найдаж байна. Мөн Монгол банкнаас албан ёсоор мэдэгдснээр үнийн өсөлтийг энэ жил 8 хувиар хязгаарлах юм. Оны эхээр Монгол банк бодлогын хүүгээ 0.5-р өсгөсөн нь мөн л инфляцитай тэмцэх нөлөө бүхий арга хэмжээ байсан. Хэрэв энэ үзүүлэлт үнэхээр нэг оронтой тоонд багтаж чадвал иргэдийн үүрэх нэгэн том ачаа сулрах билээ.  

Монгол улсад хүн амын цонх нээгдсэн, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа энэ эдийн засгийн чухал эрин үед тогтвортой хөгжлийн ул суурийг тавьж чадвал хөгжингүй орнуудтай эн зэрэгцэн алхах мөч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Гол нь үр ашигтай оюуны болон материалын хөрөнгө оруулалт хийж, үргүй зардлыг багасгаж, эдийн засгийн ухаан, шинжлэх ухаан технологийг өөрийн нөхцөлд зохицуулан нэвтрүүлэх нь чухал.  

Манай оронд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлж байгаа нь урт хугацааны хөрөнгө оруулалт болох билээ. Энэ нь экспортын томоохон салбар болох боломжтой ба бусад орнуудыг цахилгаанаар хангах хүчин чадалтай. Бас нэгэн баялаг нөөцтэй салбар болох хөдөө аж ахуйг дэмжиж анхдагч хэрэгцээгээ дотооддоо хангаж чадаж байх нь эрсдлээс сэргийлэх эн тэргүүний асуудал юм.  

Газрын баялаг хэдий ихээр заяасан дуусдаг жамтай. Түр зуурын тансаглалд автаж, үргүй зардлыг ихээр гаргах нь ирээдүй хойчийнхоо амьдралыг бусниулж байгаатай ижил. Эдийн засгийн ухаанд суралцаж буй оюутны хувьд хөдөө аж ахуйн салбарт төрөлжилтийг бий болгож, засгийн газраас уул уурхайн орлогыг цахилгаан станц, хүсний үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт чиглүүлэн зарцуулах нь Монгол орны гэрэлт ирээдүйн баталгаа болно гэж дүгнэж байна. 

Б.Ануударь 
МУИС-Эдийн Засгийн Сургууль 

Thursday, January 23, 2014

Sir Ken Robinson: School kills creativity/Сургуулиуд бүтээлч чанарыг мөхөөх нь

Өглөөний мэнд. Сайн байцгаана уу? Энд сайхан байна шүү, тийм ээ? Энэ бүх зүйл хамаг сэтгэлийг минь хөдөлгөчихлөө. Ted Event дээр миний ярихыг хүссэн сэдэвтэй холбоотой гурван зүйл байдаг юм. Эхнийх нь, энд илтгэж буй бүх хүмүүсээс илрэх бүтээлч чанар, түүний өргөн хүрээ. Дараагийх нь, эдгээр бүтээлч сэтгэхүй бид бүхэнд ирээдүйд юу болж болох талаар хүлээх боломжгүй байдалд хүргэдэг юм.
Би боловсролын салбарт сонирхолтой, гэхдээ миний ажигласнаар бол хүн бүхэн л түүнийг сонирхдог. Тийм биш гэж үү? Надад их сонин санагддаг л юм. Та хэрэв үдэшлэг дээр өөрийгөө боловсролын байгууллагад ажилладаг гэвэл... –гэхдээ хэрвээ үнэхээр тэнд ажилладаг бол үдэшлэгт их явдаггүй байх л даа, ажилладаг бол танаас хэн ч үдэшлэгт явдаг уу гэж бараг асуухгүй л байх. Ямар ч байсан, үдэшлэг дээр хэн нэг нь танаас “Та юу хийдэг вэ” гэж асуухад та боловсролын байгууллагад ажилладгаа хэлэх юм бол тэдний царай нь цонхийгоод явчина даа. Тэгээд, “Ээ бурхан минь, яагаад би гэж? Бүтэн долоо хоногийн ганц үдэшлэгийн өдөр юмсан...” гээд л.
Хэрвээ та тэдгээр хүмүүсээс ямар боловсролтойг нь асуувал тэд таныг хананд хадчихаж магадгүй шүү. Учир нь боловсрол зарим хүмүүсийн эмзэг сэдэв, тийм биш гэж үү? Яг л шашин, мөнгө эсвэл бусад асуудлууд шиг. Би боловсролыг их сонирхдог, үнэн. Бид бүгд л тэгдэг байх. Боловсрол бидний хүрч чадамгүй ирээдүйн зорилгодоо хүрэхэд туслах учраас бид үүнд маш их сонирхолтой.
Бодоод үзвэл одоо сургуульд орж байгаа хүүхэд 2065 онд тэтгэвэртээ гарна. Ирэх таван жилд дэлхий яаж өөрчлөгдхийг хэн ч мэдэхгүй. Тэгсэн хэрнээ бид тэднийг тэр тодорхой бус ирээдүйд бэлдэж боловсрол олгодог. Тодорхой бус байдал тэгэхээр сонин байгаа биз.
Гуравдахь нь гэвэл, бид бүгд хүүхдүүдийн гайхамшигтай шинийг бүтээх чадварыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, урьд шөнө Сирена гайхалтай байсан, тийм биш гэж үү? Тэр гайхалтай, гэхдээ бүх хүүхдийн талаарх сэдвүүдийн хувьд бус тэр өөрөө асар их хүчин чармайлтаар гайхалтай онцлог авъяасаа нээсэн хүн. Миний бодлоор бол бүх хүүхдүүд асар их чадвартай. Гэвч бид түүнийг нь сэжимчгүй балладаг. Тиймээс би боловсрол болон бүтээлч чанарын талаар ярих гэсэн юм. Би бүтээлч чанарыг боловсрол, бичиг үсэг тайлагдалттай ач холбогдлын хувьд ижил бөгөөд эдгээрийг бүгдийг нь адилхан л эрхэмлэх хэрэгтэй гэж боддог.
Би саяхан зургийн хичээлд сууж байгаа жаахан охины тухай их сайхан түүх сонссон юм. Тэр 6 настай бөгөөд ард зураг зурж суухад багш нь түүнийг огт анхаарал хандуулахгүй юм гээд очин “Чи юу зурж байгаа юм?” гэж асуувал охин “Би бурхныг зурж байна” гэжээ. Багш нь “Хэн ч бурхан яаж харагддагийг мэдэхгүй шүү дээ” гэхэд охин “Тэд 5-хан минутын дараа харнаа” гэж хариулсан гэдэг.
Англид манай хүү 4 настай байхад – ... үнэндээ тэр хаа сайгүй л 4-тэй байсан л даа.. Ямар ч байсан тэр жил тэр явсан газар бүхэндээ л 4-тэй байсым. Хүү “Nativity” гэдэг жүжигт тоглож байв. Та бүхэн үүнийг мэдэх үү? Мөн ч сүртэй кино шүү. Мэл Гибсон хийсэн. “Nativity II”-г та нар үзэж байсан байж магадгүй. Манай Жеймс Жозефийн дүрийг аваад бид их баяртай байж билээ. Түүнийг нь бид гол дүрүүдийн нэг гэж бодсон юм л даа. Бид тэр газрыг “Жеймс Робинсон бол Жозеф” гэсэн бичигтэй подволк өмссөн нөхдүүдээр дүүргэсэн :D. Тэр их яриагүй л дээ, гэхдээ 3 хаан орж ирдэг хэсэг дээр бага зэрэг л ярьдаг юм. Тэд бэлэг сэлт, алт, хүж зэрэг зүйлс бариад ирдэг дээ.
Энэ үнэхээр болсым шүү. “Бид хүүгээсээ дараа нь зүгээр биз дээ?” гэтэл тэр “Тийм, яасан? Болохгүй байсан юм уу?” гэдэг байгаа. Тэгээд л бид энэ сэдвийг орхисон доо. Ямар ч байсан 3 хүү тайзан дээр гарч ирээд, эхнийх нь, “Би та нарт алт авчирлаа”, хоёр дахь нь, “Би.....”, гурав дахь нь “Франк намайг явуулсан” (Frankincense) гэчихэв.
Эдгээр тохиолдлууд юуг харуулж байгаа вэ гэхээр хүүхдүүд азаа үздэг. Тэд мэдэхгүй зүйлтэй таарвал оролдоод л үзнэ. Миний зөв биз? Тэд буруу зүйл хийхээсээ эмээдэггүй. Гэхдээ миний хэлэх гэсэн нь алдаа гаргах гэдэг нь бүтээлч чанар гэж байгаа юм биш шүү. Бидний мэдэхээр, бид хэрэв алдахаасаа айж байгаа бол хэзээ ч жинхэнэ чин сэтгэлээс юмыг хийдэггүй. Тэд өсч томрон, насанд хүрэхээрээ ихэнхи хүүхдүүд тэр чадвараа гээсэн байдаг. Тэд алдахаасаа айдаг болдог шүү дээ. Одоогийн байгууллагууд ч ингэж л ажиллаж байна.
Бид алдааг аюул гэж үздэг. Тэгээд бид өнөөдөр алдааг таны хийж болох хамгийн муу зүйл гэж үздэг боловсролын системийг хөгжүүлж байна. Үр дүнд нь, бид хүмүүсийн бүтээлч чанарыг боловсрол гэгчээр эвдэж байгаа хэрэг л дээ. Пикассо нэгэн удаа “хүүхэд төрөлхийн уран бүтээлчид” гэж хэлсэн байдаг. Асуудал нь гэвэл том болохдоо хэрхэн уран бүтээлч хэвээрээ үлдэх вэ гэдэгт л байгаа юм. Бид бүтээлч болж хөгждөггүй, гэхдээ бүтээлч чанараас хөгжиж, түүнээсээ боловсордог гэдэгт би бүрэн итгэдэг. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтөн яагаад ийм байдалд хүрчихэв?
Би Эвоны Стратфордд 5 жилийн өмнө амьдарч байлаа. Бид дараа нь Стратфордоос Лос Анжелэс руу нүүсэн л дээ. Стратфордын тэнд бидний амьдарч байсан нь Сниттерфилд гэж Шекспирийн аавын төрсөн газар л даа. Сонин санагдаж байна уу? Шекспир аавтай гэхээр? Шекспирийг хүүхэд байсан ч гэж бодоход сонин байна уу? Та нар ер нь түүнийг 7 настай байсан гэж бодож үзсэн үү? Би лав үгүй. Гэхдээ л тэр хэзээ нэг цагт 7-той байсан л байж таараа. Бодвол тэр нэг багшийн Англи хэлний хичээлд сууж байсан л биз, тэ? Ямар сонин санагдах бол оо? “Хичээх хэрэгтэй” гэж суутал, аав нь, “Виллиам Шекспир, одоо явж унт” гээл. Тэгээд “Үзгээ тавь, бас тэгж шүлэглэж ярихаа болиоч, хүн болгоныг төөрүүлээд”...☺
Заза, ямар ч байсан манай гэр бүл Стратфордоос Лос Анжелэс руу нүүлээ. Манай хүү явах дургүй байсан л даа. Би хоёр хүүхэдтэй. Манай хүү одоо 21-тэй, охин 16-тай. Тэр үед хүү маань Лос Анжелэст дуртай ч ирэхийг хүсээгүй юм. Найз охин нь Англид байдаг учраас ирэх дургүй байлаа л даа. Тэр хоёр үерхсний 4 сарын ой таарсан юм. 16 настнуудын хувьд урт хугацаа шүү дээ. Тэгээд хүү онгоцондоо суухдаа “Надад Сара шиг охин хэзээ ч дахиж таарахгүй” гэв. Бид үнэхээр баярласан шүү, үнэнийг хэлэхэд. Англиас явах шалтгаан нь тэр охин байсан юм чинь.
Гэхдээ та Америк эсвэл дэлхийн хаашаа ч явсан нэг зүйлийг ажиглана: Бүх боловсролын системүүд хүнийг ирээдүйдээ юу болохоос үл шалтгаалан хичээлүүдийг ялагварлаж, “ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Бүр бүгд шүү, гэхдээ тийм байж болохгүй. Та бодоод үзвэл тийм биш гэж бодож магад. Хамгийн эхэнд, математик, хэл, хүмүүнлэгийн хичээлүүд, хамгийн сүүлд нь урлаг, соёл. Хаа сайгүй. Тэгээд зогсохгүй урлагийн хичээлүүд дотроо эрэмбэлэгддэг гээд бод. Зураг, хөгжим хоёр ихэвчлэн жүжиг болон бүжгээс дээгүүр орно.
Энэ ертөнц дээр багш нар хүүхдүүдэд математик заадаг шигээ өдөр бүр бүжиг заадаггүй. Яагаад? Яагаад үгүй гэж? Минийхээр лав энэ чухал л зүйл. Математик миний хувьд чухал, гэхдээ бүжиг ч гэсэн адил. Хүүхдүүд боломж л гарвал бүжиглэдэг, бид ч бас. Бид бүгд биетэй биз дээ, тийм ээ? Би уулзалтаас хоцорчихов уу даа?☺Үнэнийг хэлэхэд, хүүхдүүдийг томроход нь бид тэднийг бүсэлхийнээс дээш хэсгийг л хөгжүүлдэг. Тэгээд толгойг нь л анхаардаг. Нэг талдаа их хазайсан.
Хэрэв та боловсролыг хар гаргийхны нүдээр хараад, “Энэ нийтийн боловсрол гэдэг чинь чухам яадаг юм бэ?” гэж бодоод, үүн дээр амжилт үзүүлсэн, онц дүнтэй хүмүүсийг хараад боловсрол гэдэг чинь их сургуулийн профессор бэлддэг юм байна гэж дүгнэх болно. Үгүй гэж үү? Би ч тэдний нэг байсан л даа. Надад тэд таалагддаг, гэхдээ, бид тэднийг хүн төрөлхтний хүрч болох дээд амжилтанд хүрэгчээр үргэлж төсөөлж болохгүй. Тэд чинь зүгээр л нэг хүний төрөл шүү дээ. Гол нь тэд сониуч л байгаа юм.

Миний үзснээр профессоруудын талаар нэг зүйл их сонирхолтой санагддаг. Тэд толгойн дотроо л амьдардаг. Тэд бараг л махан биегүй юм шиг байдаг, нээрээ шүү. Тэдний хувьд бие нь зүгээр л толгойтой нь холбодог зүйл мэт ☺Биеэрээ уулзалтанд толгойгоо хүргэж өгдөг юм шиг ☺ Хэрвээ та үнэхээр биеэс гадуурх, матер бус зүйлийг үзэхийг хүсвэл нэг мужийн ахлах академчдын уулзалтанд суугаад, сүүлийн шөнө нь дисконд ороод үз ☺ Тэнд насанд хүрсэн залуус, бүсгүйчүүд биеэ хянах чадваргүй болтлоо цовхчиж байгааг харна – тэгээд та дуусахыг нь хүлээж байгаад харьж энэ сэдвээр судалгааны ажил хийж болно ☺
Бидний боловсролын тухай ойлголт зөвхөн академик чадварын хүрээнд л хязгаарлагддаг. Шалтгаан нь гэвэл 19-р зуунаас хүртэл нийтийн боловсролын систем гэж байгаагүй. Тэгээд яг аж үйлдвэржилтийн үед үлдвэрүүдийн хүчин зүйлийн хэрэгцээг хангахаар бий болсон. Тэгэхээр үүний суурь нь хоёр гол санаанд тулгуурласан байгаа юм: 1-д. Ажилд хэрэгтэй боловсрол хамгийн тэргүүнд тавигдана. Тийм учраас л та багадаа хийх дуртай байсан зүйлээ мөнгө олох боломжгүй гэж бодоод хаясан тийм биз?
Битгий хөгжим тогло. Чи хөгжимчин болохгүй. Битгий зураг зур. Чи зураач болохгүй гээд л... Өгөөмөр л зөвлөгөө – гэвч энэ хамгийн том алдаа. Бүх дэлхий хувьсч байна шүү дээ. 2-д) Академик чадвар бидний оюун ухааны цар хүрээг дангаараа тодорхойлж байна. Яагаад гэвэл их сургуулиуд өөрсдийхөө дүр төрхөөр боловсролын системийг бий болгосон юм чинь. Та бодоод үз дээ, өнөөдөр нийтийн боловсролын системийг их сургуульд орохоор төсөөлж байна. Үр дүнд нь гэвэл, их авъяастай, ухаалаг, бүтээлч залуус өөртөө итгэлгүй болж, өөрсдийх нь хийдэг зүйл огт үнэлэгддэггүй юм байна гэсэн ойлголттой болно. Бид ингээд яваад байж болохгүй ээ.
Ирэх 30 жилд НҮБ-с тооцсноор өнөөгийн боловсролын системээр түүхэн дэх ний төгсөгчдөөс ч илүү хүн төгсөх аж. Илүү олон хүн гэдэг нь мэдээж л технологи, түүний ажилд үзүүлэх нөлөө, хүн ам зүй, хүн амын хурдацтай өсөлт зэргээс болж байна. Гэнэт л их сургуулийн зэрэг цол огт хамаагүй болчихлоо шүү дээ. Тийм биш гэж үү? Намайг оюутан байхад чи их сургуулийн зэрэгтэй бол ажилтай л гэсэн үг. Хэрвээ чи ажилгүй бол их сургуулийн зэрэггүй болохоор л тэр. Надад ч үнэндээ байгаагүй л дээ, шударгаар хэлэхэд.
Гэвч одоо зэрэг хамгаалсан хүүхдүүд ихэвчлэн гэртээ харьж видео тоглоомоо тоглохоор явчихдаг. Учир нь урьд нь нэг ажил бакалавртай байхыг шаардсан бол одоо мастер, дараа нь бүр докторын зэрэг шаардаж байна. Энэ бол боловсролын салбар дахь инфляци, тийм биш гэж үү. Үүнээс харахад боловсролын тогтолцоо бүхлээрээ өөрчлөгдөж байна. Бид оюун ухааныг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй байна.
Бид оюун ухааны талаар гурван зүйлийг мэднэ. Нэгд, энэ бол олон талтай. Бид ертөнцийн талаар бодохдоо өөрсдөд болж буй бүх зүйлийхээ өнцгөөс харахыг хичээдэг. Бид харж боддог, сонсч боддог, мэдэрч боддог. Бид хийсвэрлэн боддог, бид хөдөлгөөнөөр боддог. Хоёрт, оюун ухаан бол байнгын хөдөлгөөнтэй байдаг. Хэрэв та хүний тархин дахь харилцан үйлчлэлийн талаар бодоод үзвэл оюун ухаан маш идэвхитэй. Тархи хэдэн бүрдэл хэсгүүдэд хуваагддаггүй. Харин, бүтээлч чанар буюу ямар нэг үнэ цэнэ бүхий санаануудыг гаргах чадвар чадвар нь дээрхтэй ижлээр юмыг олон талаас нь харахаас ургаж гардаг.
Тархинд корпус каллосум гэдэг хэсгийн хоёр талыг холбодог мэдрэлийн холбоос байдаг. Эмэгтэйчүүдэд энэ нь илүү зузаан. Өчигдөр Хелэний хэлснээр магадгүй үүнээс болоод эмэгтэйчүүд олон ажил зэрэг амжуулж чаддаг гэж би боддог юм. Үүний талаар зөндөө судалгаа байдаг ч гэсэн би амьдралын туршлагаасаа үүнийг үнэн болохыг мэднэ. Хэрэв манай эхнэр гэрт хоолоо хийж байвал тэр утсаар хүмүүстэй ярина, ханаа будна,
Харин би хоол хийж байх юм бол хаалга хаалттай, хүүхдүүд гадаа, утас байрандаа байх ба тэр орж ирвэл би уцаарлана. Би тэгээд “Тэрри, би өндөг шарах гээд байна шүүдээ, намайг тайван байлгаач” гэдэг. Нээрээ та нар нэг хуучны философийн санааг мэдэх үү? Хэрвээ урьд нь хэний ч харж байгаагүй ойн мод унавал тэр мод оршин байсан уу? гэж. Тэрэнтэй ижлээр би нэг подволк харсан л даа. “Хэрвээ ямар ч эмэгтэй хүн сонсоогүй үед нэгэн эрэгтэй ойд юу боддогоо бүгдийг нь яривал бас л түүний буруу юу?”
Оюун ухааны талаарх 3 дахь зүйл нь гэвэл энэ маш тодорхой. Би одоогоор “Epiphany (урам зориг орох гэсэн утгатай)” гэсэн нэртэй, хүмүүсээс хэрхэн авъяасаа нээсэн талаарх ярилцлагууд оруулсан номон дээрээ ажиллаж байна. Тэгээд нэг эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас энэ номоо яаравчлах хэрэгтэйг сануулсан юм. Та нар түүний талаар сонсоогүй л байх л даа, Жиллиан Линн гэж мэдэх үү? Тэр бүжиг дэглээч бөгөөд түүний бүтээлүүдийг хүн бүгд мэддэг. Тэр “Муурнууд”, “Оперын сүнс” зэргийг хийж байсан л даа. Тэр үнэхээр гайхалтай. Би нэг хэсэг Английн Рояал Балетын удирдах зөвлөлд байсан юм л даа.
За тэр яахав, тэгээд Жиллиан бид хоёр хоолонд орж байхад би “Жиллиан, чи яаж байгаад бүжигчин болсон юм бэ?” гэв. Тэр үүнийг их сонирхолтой асуулт гээд, түүнийг сургуульд байхад тэр ямар ч найдваргүй болсон мэт санагдаж байснаа хэллээ. Тэгээд сургуулиас нь түүний эцэг эхэд “Бид Жиллианыг суралцах чадваргүй гэж дүгнэсэн” гэсэн захидал илгээсэн байна. Тэр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, үргэлжид тогтворгүй хөдөлгөөнтэй байв. Одоо цаг үед байсан бол магадгүй тэд Жиллианыг ADHD-тэй (Анхаарал хандуулах чадвар муу, хэт хөдөлгөөнтэй байх нэг төрлийн өвчин) гэж оншлох байсан биз. Үгүй гэж үү? Гэхдээ энэ 1930-д он байсан юм чинь ADHD гэж томъёолол бий болоогүй байсан байхлдаа. Болох л зүйл. Угаасаа хүмүүс ADHD-тэй гэдгээ мэдэж чадахгүйгээс хойш.
Ямартай ч тэр эмч дээр очлоо. Түүний ээж нь эмчтэй  Жиллианы сургууль дээр нь тохиолдоод буй асуудлуудын талаар ярилцах зуур тэр өрөөнд 20 минут гаран дээрээ суув.  Эцэст нь 8-хан настай Жиллианы бусдад саад болдог тухай, гэрийн даалгавраа хийгээгүй сургуульдаа очдог тухай бас байнга хоцордог тухай ярьсаар дуусахад эмч түүн дээр очиж “Жиллиан, би чиний талаар ээжийн чинь хэлсэн бүгдийг сонслоо. Одоо харин ээжтэй нь тусдаа нэг ярилцмаар байна” гэв.
Тэр “Жиллиан хүлээж байгаарай, удахгүй” гээд өрөөнөөс гарахдаа эмч ширээн дээр байсан радиог авч дуу тавиад гарав. Гараад эмч ээжид нь “Одоо зүгээр түүнийг хардаа” гэв. Тэд харж хэсэг зогссоны дараа Жиллиан босч, хөгжмийн аянд хөдөлж эхэлжээ. Хэдэн минут харсны дараа эмч “Хатагтай Линн, охин чинь өвчтэй биш харин бүжигчин юм байна шүү дээ. Түүнийг бүжгийн сургуульд оруул.” Гэсэн гэдэг.
Тэгээд юу болсныг асуувал, ээж нь түүнийг бүжгийн сургуульд оруулсан бөгөөд түүнд гайхалтай байсныг хэллээ. “Би тэр өрөөнд надтай ижилхэн зүгээр суудаггүй хүмүүсийн дунд орсон. Бид аливааг бодохын тулд хөдлөх хэрэгтэй байсан юм”. Тэд балет, товшлуурт бүжиг, жазз, орчин үеийн бүжгүүдийг хийж, эцэст нь Жиллиан Рояал Балетанд шалгаран ороод түүний балетын гайхалт карьер эхэлсэн байна. Рояал Балетын Сургуулиас төгсөөд тэр өөрийн “Жиллиан Линн Бүжгийн Компани” нэртэй өөрийн компаниа байгуулав. Ингээд түүхэн дэх хамгийн амжилттай хөгжмийн театр, продакшнуудын нэг болсон ба тэр сая сая үзэгчдэд таашаагдаж, хэдэн саяын хөрөнгөтөн болсон байна. Багад нь хэн нэгэн түүнд эмчилгээ хийж, тайвшруулахыг оролдох байсан байж магадгүй л юм.
Би одоо боддог юм....: Ал Гор өмнөх орой нь экологи болон Рейчэл Карсоны эхлүүлсэн хувьсгалын талаар ярьсан. Харин ирээдүйд байж болох цор ганц найдвар бол хүний чадварын талаарх ойлголтоо өөрчилж, түүний хязгааргүй их чадвар, бүтээлч байдлыг эрхэмлэх юм. Манай боловсролын систем бидний оюун ухааныг ямар нэг уурхайн нөөцийг хэрхэн ховх сорж болдог, түүнтэй ижлээр хоосолж байна. Ирээдүйд, энэ бидэнд туслахгүй ээ. Бид хүүхдүүддээ олгож буй боловсролын зарчмыг дахин тунгаах хэрэгтэй. Жонас Салкын нэгэн гайхалтай үг байдаг: “Хэрэв дэлхийн бүх шавьж уствал дэлхий дээрх амьдрал 50 жилийн дотор устна. Хэрэв хүн төрөлхтөн бүхлээрээ уствал 50 жилийн дотор дэлхий дээрх амьдрал цэцэглэнэ” гэж. Түүний зөв өө.
TED юуг чухалчилдаг вэ гэхээр хязгааргүйд халих хүний төсөөлөх чадвар. Бид гол нь энэ “бэлэгээ” ухаалгаар хэрэглэж, өнөөдөр ярьсан зарим зүйлсийг давтахгүйг хичээх хэрэгтэй. Харин үүнийг хийх гагцхүү ганц арга нь өөрсдийн бүтээлч чадвараа байгаагаар нь олж харж, үр хүүхдүүддээ ирээдүйн итгэл найдвараар нь харах юм. Бидний хийх ёстой зүйл гэвэл тэдэнд өөрсдийн итгэл найдвараасаа шинийг бүтээхэд нь туслах билээ. Баярлалаа.
Орчуулсан: Б.Ануударь