Monday, September 15, 2014

Гэрээ засаад дараа нь...

Одоо эргээд харахад би өөрчлөгдөн хувьссаар, найз нөхдийн хүрээлэл, ярих яриа, бусдыг харах өнцөг арван жилийн сурагч байхаас минь нэлээд өөрчлөгдчихөж. Энэ хугацааны хооронд ч их өөр өөр болсон байна. 

Их сургуульд орсон эхний 3 жилд "хичээл хамгийн чухал" гэсэн бодол суулгачихаад оюутан насны ихэнхи хугацааг тэгэж бодоод өнгөрөөсөн хэрэг. Эмээ, өвөө дээрээ өсөхөд сайн тал бий, муу тал ч бий: "Миний хүү хичээлээ хий" гээд л гэрийн ажилд гар хүргэчихэлгүй 3 жил ард үлдсэн бөгөөд тэрэнд нь би урамшсан эсвэл залхуу болсон уу, гэрийн ажлыг зуны амралт л биш бол хаяж, хичээл хийж, эсвэл янз янзын ном уншиж чөлөөт цагаа өнгөрүүлж байлаа.

Энэ байдал удаан үргэлжилж, би өөрөө жаахан юм бодолгүй амьдралтай золгосон бол "ажил хамгийн чухал", цаашлаад "гэр бүл хоёрт" гэдэг хүн болох байсан байж магадгүй. Тийм болохын гол асуудал нь чи ганц амьдрах амьдралаа зөвхөн хувийн нэр хүнд эсвэл эрх мэдэлд хөтлөгдөн ажиллаж өнгөрүүлнэ.

A letter from a daughter to her dad is always special. We have one such special letter today at your Adda. Kavya, beautifully written.

Гэрээсээ явахын өмнөхөн Гэрэг сэтгүүлийн 8 сарын нэг дугаар дээрх нийтлэл энэ талаарх бодлыг минь урамшуулсан юм. Нэгэн аав өглөө хүүхдүүдээ сэрэхээс өмнөхөн ажлаас яаран гарна. Өдөржин ядартал ажиллаж суугаад оройтож харивал хүүхдүүд нь тэсч ядан хүлээж суух агаад гүйлдэн ирж эрхлэх гэхэд нь тэр хүүхэд эрхлүүлж тоглуулах эрч хүч нэгэнт үгүй болсон учраас хүүхдүүдээсээ төвөгшөөж зугтана... Өөрийгөө ядрааж сууж сууж гэртээ ирж, хүүхдүүдээсээ сэтгэлийн дэм, аз жаргалыг мэдрэхийн оронд унтах гэж яарах...

Эртний сургаальд "биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг билээ. Үүний гол агуулга нь гэрээ эсвэл өөрийн биеэ бүрэн төвхнүүлж чадаагүй хүн төрийг засч чадахгүйг илтгэнэ. Тиймээс гэр бүл хоёрт гэж байгаа нь өөрөө тэр хүн гэрээ төвхнүүлээгүй байж төрөө засах гээд гүйгээд байна гэсэн үг. Гэвч энд амжилт яригдаагүй гэж бодож байна. Яагаад гэвэл "жинхэнэ амжилттай амьдардаг хүн" гэдгийг "аз жаргалтай хүн" гэж ойлгоно. Хэдийгээр хэн нэгэнд маш олон бэлгэ тэмдэг төдий нэр хүнд, шагналууд байгаа ч үнэхээр тэд нартаа баяртай байдаггүй байж болно.

Гэнэт л ийм бодлууд ороод ирдэг болчихсон. Магадгүй ийм байдалд орчихвол юу болдгийг үргэлж анзаарч байсан болохоор ингэж тод туссан байх л даа. Уул нь чухал царайлаад номын санд хичээлээ хийгээд сууж байсын. Гэхдээ бодож л байх хэрэгтэй зүйл...

Бүрэнбатын Ануударь
2014.09.14
Тилбургийн Их Сургууль


No comments:

Post a Comment